POCKET ENGLISH← Нүүр хуудас

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДҮРЭМ

Үйлчилгээний нөхцөл

Шинэчилсэн: 2026 оны 7 сар

Pocket English (pocket-english.mn)-ийн үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Үйлчилгээний тухай

Pocket English нь өдөр тутам, аялал, ажил үйлчилгээ, эмнэлэг эмийн сан, бизнес худалдаанд хэрэглэх англи хэлний 5 курс, 50 хичээлийг цахимаар хүргэдэг онлайн сургалтын платформ юм.

Хандалт ба хувийн ашиглалт

Худалдан авсан сургалт нь нэг хүний хувийн ашиглалтад зориулагдана. Өөрийн утас, компьютерээс нэвтэрч болно. Бүртгэлээ бусдад өгөх, видеог татах, хуулбарлах, дахин түгээхийг хориглоно. Татах товчтой PDF гарын авлагыг зөвхөн өөрөө сурахад ашиглана.

Төлбөр ба буцаалт

Сургалтын 49,000₮ төлбөрийг QPay-ээр нэг удаа төлнө. Төлбөр баталгаажмагц 5 курсын насан туршийн эрх үүсэж, эхний 2 курс шууд нээгдэнэ. Ажил, үйлчилгээний курс бүртгүүлснээс хойш 7 хоногт, эмнэлэг, эмийн сангийн курс 14 хоногт, бизнес, худалдааны курс 21 хоногт нээгдэнэ. Цахим сургалтын эрх нээгдсэнээс хойш хүссэн үедээ үзэж болно. Давхар төлбөр, буруу дүн эсвэл манай системийн алдаанаас эрх нээгдээгүй бол төлбөрийн баримтаа илгээн шалгуулна. Бусад буцаалтын хүсэлтийг төлбөр, ашигласан хандалтын мэдээлэлтэй нь тулгаж шийдвэрлэнэ. Pocket English одоогоор eBarimt олгохгүй.

Оюуны өмч

Вэбсайт болон сургалт дахь бүх видео, текст, зураг, дизайн нь Pocket English-ийн өмч бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлах, түгээхийг хориглоно.

Хариуцлагын хязгаарлалт

Сургалт нь боловсролын зорилготой бөгөөд үр дүн нь хэрэглэгчийн хэрэгжүүлэлтээс хамаарна. Үйлчилгээг ашигласнаас үүдэн гарсан шийдвэр, үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Холбоо барих

Асуулт байвал Pocket English Facebook хуудасэсвэл Messenger-ээр холбогдоно уу.