POCKET ENGLISH← Нүүр хуудас

ТАНЫ МЭДЭЭЛЭЛ

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны 7 сар

Pocket English (pocket-english.mn, цаашид «бид») нь англи хэлний онлайн сургалт үзүүлэгч бөгөөд таны хувийн мэдээллийг хүндэтгэн, хариуцлагатай хадгалж, үйлчилгээ үзүүлэх болон үр дүнг хэмжих зорилгоор ашиглана. Энэ бодлого нь ямар мэдээлэл, яагаад боловсруулдгийг тайлбарлана.

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

• Таны өгсөн мэдээлэл: утасны дугаар, нэр болон Google-ээр нэвтэрсэн бол и-мэйл.
• Захиалга, төлбөрийн мэдээлэл (QPay-ийн дамжуулдаг гүйлгээний баталгаа).
• Техникийн мэдээлэл: хөтчийн төрөл, төхөөрөмж, IP хаяг, хэрэглэгчийн агент, вэбсайт ашигласан түүх.
• Хэмжилтийн мэдээлэл: күүки болон зарын товшилтын таних код, үзсэн хуудас, захиалгын дугаар, худалдан авалтын дүн. Meta руу илгээх утас, и-мэйл, хэрэглэгчийн таних кодыг дамжуулахын өмнө SHA-256 аргаар нэг чиглэлтэй нууцалж хувиргана.

Мэдээллийг юунд ашигладаг вэ

• Худалдан авсан сургалтын хандалтыг нээж, хичээлийг танд хүргэх.
• Нэвтрэлт баталгаажуулах, мэдэгдэл илгээх.
• Төлбөрийг баталгаажуулж, захиалгыг гүйцэтгэх.
• Үйлчилгээгээ сайжруулах, зар сурталчилгааны үр дүнг хэмжих, нэг үйлдлийг давхар тоолохоос сэргийлэх.

Гуравдагч талын үйлчилгээ

Бид доорх найдвартай үйлчилгээ үзүүлэгчдийг ашигладаг бөгөөд тэдгээр нь зөвхөн өөрсдийн чиг үүргийн хэмжээнд таны мэдээллийг боловсруулдаг:
• QPay — төлбөр тооцоо.
• Google / Firebase — нэвтрэлт, хостинг, өгөгдлийн сан.
• Meta (Facebook) Pixel ба Conversions API — хуудасны үзэлт, захиалга, худалдан авалтын үр дүнг хэмжих. Үүнд нууцалж хувиргасан холбоо барих/хэрэглэгчийн таних мэдээлэл болон IP, хэрэглэгчийн агент, Meta күүки/товшилтын код орж болно.
• Bunny Stream — видео хичээл хүргэлт.

Хадгалалт ба аюулгүй байдал

Таны мэдээллийг шифрлэгдсэн холболтоор дамжуулж, хамгаалалттай серверт хадгална. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, түрээслэхгүй. Зар сурталчилгааны эх сурвалжийн күүкиг 30 хүртэл хоног, Meta товшилтын күүкиг 90 хүртэл хоног хадгалж болно. Захиалга, төлбөр, сургалтын эрхийн бүртгэлийг үйлчилгээ, маргаан шийдвэрлэлт болон хуульд заасан шаардлагатай хугацаанд хадгална. Үйлчилгээ үзүүлэгч бүр өөрийн нууцлал, хадгалалтын бодлогоор мэдээлэл боловсруулна.

Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах болон маркетингийн хэмжилттэй холбоотой хүсэлтээ доорх сувгаар гаргаж болно. Мөн хөтчийн күүкиг хаах/устгах, Meta-ийн зарын тохиргоог өөрчлөх боломжтой. Төлбөр баталгаажуулах, нэвтрэх эрх хадгалахад зайлшгүй хэрэгтэй бүртгэлийг шууд устгах боломжгүй тохиолдолд шалтгаан, хадгалах хугацааг тайлбарлана.

Холбоо барих

Асуудал, хүсэлт байвал Pocket English Facebook хуудасэсвэл Messenger-ээр холбогдоно уу.